Википедиа

Вики-дэлхий-с
Jump to navigation Jump to search
Файл:Wikipedia-v2-logo.svg
Википедиагийн лого, хэд хэдэн бичгийн системүүдийн үсгүүдээс тогтсон бөмбөлөг
URLWikipedia.org
УриаХэн ч нэмэрлэж болох чөлөөт нэвтэрхий толь
Ашгийн төлөө эсэхүгүй
Сайтын төрөлИнтернэт нэвтэрхий толины төсөл
Бүртгэлшаардлагагүй (хуудсыг хамгаалах, шинэ өгүүлэл бичиг, файл оруулах зэрэгт зайлшгүй шаардлагатай)
Боломжит хэл(нүүд)идэвхитэй 257 хувилбар (нийт 278)
Агуулгын лицензCreative Commons Attribution/
Share-Alike
3.0
and GFDL dual-license
ЭзэмшигчВикимедиа сан (ашгийн бус)
БүтээгчЖимми Уэйлс, Ларри Сангэр[1]
Нээгдсэн2001 оны 1 сарын 15
Алексагийн чансаа 8 (2011 оны 1 сарын байдлаар)[2]
Одоогийн статусИдэвхитэй

Википедиа нь дэлхийн олон хэл бүрээр хэн ч хөгжүүлж болох Онлайн нэвтэрхий толь юм. Википедиа (Wikipedia) хэмээх үг нь "Wiki" - Хавай хэлний "хурдан", "Encyclopedia" - Англи хэлний "нэвтэрхий толь" гэсэн үгнээс бүтсэн шинэ нийлмэл үг юм.

Хүн бүр ямар ч бичлэгийг шинээр үүсгэж, засвар оруулж болно.

Википедиа төслийг 2001 оны 1 сарын 15-наас Жимми Уэйлс "Чөлөөт нэвтэрхий толь" нэрийн дор хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэхүү төсөл нь Викимедиа ашгийн бус байгууллагын нэг хэсэг юм. Бүх бичлэгүүд нь ГНУ чөлөөт баримт бичгийн лицензээр, зурагнууд янз бүрийн лицензээр хамгаалагдсан байдаг.

2011 оны 1 сарын 8-ны байдлаар нийтдээ 278 хэлний Википедиад 17,607,990 өгүүлэл байгаагаас, 3 сая 500 мянга гаруй нь хамгийн анхны википедиа болох Англи хэлний Википедиад, 1 сая гаруй нь герман хэлний википедиад, 1 сая гаруй нь франц хэлний википедиад агуулагдаж байна.

Монгол хэлний Википедиа[засварлах | кодоор засварлах]

2004 оны 2 сарын 28-наас Монгол хэлний Кирилл бичгээрх Википедиа ажиллаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар үүнд 23 бичлэг байгаа нь нийт 278 хэлний Википедиагийн дунд 122-р их тоот болж явна. 2011 оны 1 сарын 8-ны байдлаар 11,183 бүртгэгдсэн гишүүнтэйгээс 8 нь зохицуулагч. Сүүлийн 1 сард хувь нэмэр оруулсан (идэвхтэй) гишүүний тоо 98 байна.

Википедиа бусад хэлээр[засварлах | кодоор засварлах]

Бүх хэл · Олон хэлтэй ажиллах · Шинэ хэл дээр Википедиа эхлүүлэх

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]